Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцины анхны тунгаа тариуллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ AstraZeneca вакцины эхний тунг хийлгэсэн бол түүний дараагаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд covid-19 халдварын эсрэг вакцин хийлгэлээ.

Тэрээр “Ямарваа нэгэн вакцин хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг шалгадаг. Түүнчлэн вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Вакцин хийлгэсэн хүмүүст Монгол англи хэл дээр лавлагаа өгнө. Тус лавлагааг дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Төлөвлөгөөт журмын дагуу эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа албан хаагчид эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдана. Иймээс эдгээр албан хаагчдыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэв.

No description available.

+ There are no comments

Add yours