Үр бүтээмжийг гарцаагүй нэмэгдүүлэх 7 үнэгүй аппликэйшн

Үр бүтээмжийг гарцаагүй нэмэгдүүлэх 7 үнэгүй аппликэйшн

Хүн бүр л бага цагт аль болох их ажил амжуулахыг хүсдэг. Тэгвэл технологийн дэвшлийн ачаар тогтмол үр бүтээмжтэй ажиллаж, амьдрахад туслах янз янзын аппликэйшнүүд хэрэглээнд нэвтэрчээ. Үр бүтээмжийг байнга нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй 11 үнэ төлбөргүй апп-ийг танилцуулья.

  1. Ink Flow
INKFLOW1

Inkflow бодол санаагаа шууд зураг болгож хувирга. Толгойд орж ирсэн шинэ санаа болгоноо гялс зураад л эсвэл сараачаад тэмдэглээд авчихна. Та юмсыг зураг хэлбэрээр нь тогтоож авдаг, зурах дуртай бол танд бүр их таалагдана.

2. Rescue Time

RescueTime

Rescue Time нь таныг цагаа юунд үрж, яаж зарцуулж байгааг тайлагнана. Долоо хоног тутамд өнгөрсөн долоо хоногийн интернет хэрэглээний тухай танилцуулах бөгөөд тэр дундаа ямар сайт руу орж, хэдий хугацааг зарцуулсныг нарийн тодорхой харуулдгаараа онцлог. Интернэт хэрэглээндээ хязгаар тавих, Фэйсбүүк зэрэг аппликэйшнийг тодорхой хугацаанд блоклох гэх мэтийн нэмэлт үйлчилгээг төлбөр төлж авах боломжтой.

3. Evernote

evernote

Бүхнээ багтаах Evernote апп. Хийх шаардлагатай бүхнээ жагсааж бичээд аль ч төхөөрөмжөөсөө нэвтрэх боломжтой. Өдөр тутмын ажил, гэнэт шинээр төрсөн санаа гээд бүгдийг нь хадгалах газар. Жагсаалт гаргах, хийх зүйлээ яриад хадгалж үлдээх, тэмдэглэлдээ зураг оруулах зэрэг олон төрлийн онцлогтой.

4. Any.do

324752-any-do-for-iphone

Any do бол хийх зүйлсээ жагсаадаг апп. Энэ апп-ийн давуу тал нь хийх хэрэгтэй бүх л зүйлсийг сар өдөртэй нь багцаар нь харуулдаг болохоор энэ тэр ажлаа хэзээ, яаж хийх билээ гэж толгойгоо гашилгах шаардлагагүй. Өдөр тутмын, урт хугацааны ажлуудын жагсаалт гаргаж тэндээсээ аль нь огт чухал биш, юуг нь хийгээд хэрэггүй байсныг том зургаар нь харахад хамгийн тустай апп.

5. Focusbooster

fb

Focusbooster нь 25 минут ажиллаад богино амралт авах Помодоро техник дээр суурилсан тогтвортой, урт хугацааны бүтээмж бий болгоход тус болно.

6. Mailbox

mailbox

Энгийн мэйлийн хэсгийг шинээр загварчилж цаг илүү хэмнэх, бүтээмжээ нэмэх зориулалттай болгосон мэйлийн апп. Зүгээр л мессэж бичдэг шигээ мэйлүүдээ цэгцэлж, заримыг нь архивлах, устгах амархан функцтэй.

7. Lift

Lift

Lift зорилго төлөвлөгөөгөө бодит үйлдэл болгож хувиргахад тусална. Lift үйл явцаа хэмжих, тэмдэглэх боломж олгодог апп. Магадгүй өөртөө зуршил шинээр бий болгоход хүндрэлтэй байх цагт яг л таны дэргэд таныг дэмжих хэн нэгэн байгаа мэт бүтцээр ажилладаг тул та нэг удаа заавал хэрэглээд үзээрэй.

Эх сурвалж: Lifehack

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.