А.Амбасэлмаа: 52 тохиолдлын 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн

ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Энэ сарын 20-нд 44018 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 52 хүнд корона вирусын халдвар илэрсэн. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн бөгөөд 15 нь анхных, ес нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байлаа.

“Нэг хаалга -Нэг шинжилгээ”-ний хүрээнд 10 хоногт нийт 78 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 41 нь анхны, 37 нь ойрын хавьтал байлаа. Өнөөдөр шинээр илэрсэн тохиолдлын 24 нь өмнөх тохиолдлуудын хавьтлууд юм.

+ There are no comments

Add yours