Израйл: Pfizer-ийн вакцин хийлгэсний дараа ковидын өвчлөл 95.8 хувиар буурсан

Pfizer-ийн вакцины хоёр тунг тариулсан хүмүүс дунд корона вирусээр өвчлөх эрсдэл даруй 95.8 хувиар буурсан тухай мэдээллийг Израйлын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Вакцин нь халуурах, амьсгалын замын элдэв асуудлаас 98 хүртэл хувь, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, үхлийн эрсдлээс 98.9 хувь сэргийлж байгааг илрүүлжээ. Энэ нь хоёрдугаар сарын 13-наас хойш вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн датанд тулгуурлан гарсан үр дүн юм.

Израйл улсын иргэдээ богино хугацаанд вакцинжуулсан туршлага дэлхийн хамгийн том судалгааны эх сурвалж болж байна. Ерөнхий сайд Бэнжамин Нэтаняау хэлэхдээ “Ирэх хоёр долоо хоногт 50-аас дээш насны Израйл хүмүүсийн 95 хувийг вакцинд хамруулж дуусгана” гэж мэдэгдсэн. Вакцин ийнүү өндөр үр дүн үзүүлж байгаа тул Израйл улс сургууль бүх төрлийн дэлгүүр, худалдааны төвүүдээ нээхээр болсон байна.

1 Comment

Add yours

+ Leave a Comment