Ц.Ганзориг: Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороонд хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүй

Коронавируст халдварын цаг үеийн байдлын мэдээллийг ХӨСҮТ-ээс танилцууллаа.

Ц.Ганзориг: “Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16, 18, Баянзүрх дүүргийн 26, 25, 16, 8 дугаар хороонд халдвар илрэх эрсдэл өндөр байна. Эдгээр бүсүүдэд оршин суудаг иргэн, төрийн алба хаагч хоёрдугаар сарын 23-наас ажилдаа явахгүй байх, гэрээр ажиллахыг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Эдгээр хороодод хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүй. Яг одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. 7 хэсэг 80 гаруй заалт бүхий халдвар хамгааллын журмыг сахиулах түр журам боловсруулагдаж дууссан. Засгийн газар өнөөдөр эцэслэн батална.”

+ There are no comments

Add yours