Хоёр, гурав хоног гэртээ очоогүй ажиллаж буй алба хаагч ч бий

Мөн 26-27 насны алба хаагчийн нүүр нь унжаад, эрүү нь мурийсан. Одоо ямар байдалтай байгааг нь бас мэдэхгүй байна. Ажлын стресс, дарамттай шууд холбоотой гэж бодож байна. Цаашдаа хэдэн алба хаагч энэ байдлаар бие нь өвдөхийг би мэдэхгүй байна
Энэ хоёр алба хаагчийн талаарх мэдээллийг дээрээс олон нийтэд мэдэгдүүлэхгүй байх шиг байна. Нэг нь 30 гаран насны залуу байгаа. Тэрээр тархиндаа цус харвасан. Үүрэг гүйцэтгэж дуусаад, гэртээ хариад бие нь муудсан. Энэ залуу нүднээс бусад эрхтнээ хөдөлгөж чадахгүй биеийн байдал нь хүндэрсэн. Одоо аль эмнэлэгт, биеийн байдал нь ямар байгааг тодруулах гээд бид холбогдож чадахгүй байна.
-Алба хаагчид гурван ээлжээр ажиллаж байгаа гэх мэдээллийг хэвлэлээр өгч байсан?
-Хоёр, гурав хоног гэртээ очоогүй ажиллаж буй алба хаагч ч бий. Ялангуяа хөл хорионы үед маш шахуу хуваарьтайгаар ажиллаж байна. Эмэгтэй алба хаагчдад бүр их хүнд байгаа. Би оройн 22:00 цагаас өглөө 06:00 хүртэл үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж gogo.mn

1 Comment

Add yours

+ Leave a Comment