Шинэ төрлийн корона вирусын халдвар гарсан бүсээс ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана

Шинэ төрлийн корона вирусын халдвар гарсан бүсээс ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана

УОК-оос шинэ төрлийн корона вирус буюу мутацид орсон вирус илэрсэн бүсээс ирэх иргэдийг 14 хоног, бусад улс орноос ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана гэдгийг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар гадаад улс орнуудаас эх орондоо ирэх хүсэлт 10 гаруй мянган иргэн гаргасан байна. Онгоцны тасалбарын үнийг 10 хүртэл хувиар хөнгөлж гурав, дөрөвдүгээр сард 12-13 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад гацсан иргэдийг татаж авах бөгөөд нислэг болон онгоцны суудлын тоог нэмэхээр ажиллаж буй аж. Мөн иргэдэд тусгаарлах байрны гурван сонголт олгож иргэд дуртай байрандаа тусгаарлагдах нөхцөлтэй болжээ.

Цаашдаа иргэдийг гэрт нь тусгаарлах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.