33 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,416 боллоо

Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Өчигдөр улсын хэмжээнд 37,530 хүний сорьцод шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 24 нь халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүс бол ес нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрсэн байна.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 2,416 боллоо. Үүнээс 1,760 хүн эдгэрээд байгаа бол 643 хүн эмчлэгдэж байна.

+ There are no comments

Add yours