Гадаадад байгаа иргэд 5 сард Ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгнө

Сонгуулийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг үндэслэн МУ-аас гадаад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар, Монгол Улсын консулын газар, Консулын газар Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад сууга сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдрийг Төв комиссын саналыг харгалзаж 2021 оны тавдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд авахаар тогтжээ.

Он гарсаар Сонгуулийн ерөнхий хороо танхимд болон цахимаар хуралдаж, Монгол Улсын Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах УИХ гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссыг Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг эцэслэн баталсан байна.

+ There are no comments

Add yours