Архангай аймагт 8 иргэнийг тусгаарлаж, гарах хөдөлгөөн хаав

Өнөөдөр манай улсад коронавирусийн 50 тохиолдол батлагдсан. Эдгээр батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай очсон байна. Яг одоо тус аймгийн шуурхай штаб хуралдаж буй бөгөөд хурлын дараа мэдээлэл өгөх ажээ. Албаны эх сурвалжаас тодруулахад ” Өнөөдөр 13 цагийн үед шинжиллгээ авсан. Шинжилгээний хариу гараагүй байна” гэлээ.

+ There are no comments

Add yours