Хөл хорионы үеэр мөрдөгдөх журам

Нийслэлийн Захирагчийн Ажлын Албанаас хатуу хөл хорионы үед ажиллах дэглэмийн хүрээнд дүүргүүдийн хэлтэс албадад дараах чиглэлийг өгсөн байна

  1. 2021 оны 02 дугаар сарын 10-ны 22 цаг гэхэд бүх худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа зогсоно.
  2. 02 дугаар сарын 11-с 16-ны өдрийг хүртэл бүгд албан ёсоор амарна.16 наас Халдвар хамгааллын дэглэмэ баримтлаад ажиллаж болно
  3. 02 дугаар 16-с 23-ныг хүртэл хувийн тээврийн хэрэгслээр бараа татан авахгүй. Зорчуулахгүй. Зөвшөөрөл олгохгүй .
  4. Худалдааны салбарын ажиллагсдын гэр, ажил хооронд зорчих хөдөлгөөн хориглосон.
  5. Томоохон сүлжээ дэлгүүрүүд болон бусад худалдааны цэгүүд ажиллагсадаа хэрхэн ажиллуулах дотоод зохицуулалтаа хий. /16-ны өдрийн байдлыг үндэслэн байгууллагын унаагаар зорчуулах эсэхийг шийдвэрлэнэ/
  6. Хүнсний үйлдвэрүүдийн ажилчид тусгай автобусаар тодорхой маршрутаар зорчих талаар судалж байгаа.
  7. Амрах хугацаагаа 16-с хойш сунгаж болно
  8. 2021 оны 02 дугаар сарын 11-13-нд Нэг өрх-Нэг шинжилгээ авна.
  9. 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлыг үндэслэн цаашдийн шийдвэрээ гаргана.
  10. Цахилгаан эрчим хүч зэрэг байгууллагуудын ажилчид казармд байрлана.
  11. Хог хаягдлаа ангилан ялгаж, ил задгай хаяхгүй байх . Хариуцлагатай байх

+ There are no comments

Add yours