Б.Даваажав: Галыг чадахаараа унтраах гэж хичээсэн ч аварч чадсангүй. Харамсалтай байна

Өнөөдөр Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийн газар үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагч Б.Даваажав дараах мэдээллийг өглөө. 

Б.Даваажав: Өнөөдөр талбай дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд талбайн баруун урд талаас хүн орилсон. Харахад сэжиг бүхий хүн харагдсан. Шалгах гээд яваад очиж байтал хоёр алхмын зайтай байхад гал гарсан. Чадахаараа галыг унтраах гэж хичээлээ. Ойр байсан иргэд надад тусалсан. Харамсалтайгаар тэр хүний амь насыг аварч чадсангүй. Маш харамсалтай байна. Би өөрөө гэмтээгүй. Энэ бүхэн маш хурдан, хэдхэн секундэд болсон асуудал. Тэр хүний амь насыг аварчих юм сан гэж бодсон. 

+ There are no comments

Add yours