Д.Сумъяабазар: N95 маскны тендерээ ЭМЯ-руу нь буцаа. Өөрсдөө шийдэг

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр олон нийтийн анхаарлыг татаж бухимдуулаад байгаа N95 амны хаалтны тендерийг Эрүүл мэндийн яаманд өгөх хэрэгтэй гэдгийг НЭМГ-ын Л.Зэндмаа даргад хэлж, яаралтай буцаахыг шаардав.

Д.Сумъяабазар: “Тендерээ эрүүл мэндийн яам өөрсдөө зохион байгуулахгүй яах гэж нийслэл рүү оруулж ирээд байгаа юм бэ?Ард түмний амьдрал ямар байна, улсын төсөв ямар байна? Хаана байна тэр арвилан хэмнэлт? Наад тендерээ эрүүл мэндийн яам руу нь буцаа. Өөрсдөө шийдэг. Бид нарын ажил, ачаалал багадаагүй. Гурван яам нийлж шийдэх асуудлыг яаж нийслэлийн эрүүл мэндийн газар ганцаараа шийдэх юм бэ? Ажил хийх гээд мөнгөө хэмнэх гээд явж байна. Ард түмний амьдрал хэцүү байхад холбогдох хангалтын юман дээр зовлон дээр нь зоолгохгүй шүү. Ард түмэн, эх орноо бодож ажиллана шүү, хүмүүс ээ!”

+ There are no comments

Add yours