Роналду: Дахин өөр 20 жилийг амлаж чадахгүйд уучлаарай

Хөлбөмбөгийн энэ аравны шилдэг, Баллон Д Ор-ын таван удаагийн эзэн, Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч, Аваргуудын лигийн таван удаагийн аварга домогт Криштиану Роналду 36 нас хүрлээ. Түүний цахим хуудсандаа оруулсан төрсөн өдрийн мэндчилгээг орчуулан хүргэе.

“36 нас… Итгэмээргүй!

Бүх зүйл өчигдөр л эхэлсэн юм шиг мөртлөө энэ аялал эргэж дурсан санах адал явдал, түүхүүдээр дүүрэн болчихжээ. Миний анхны бөмбөг, анхны баг, анхны гоол… Цаг хугацаа нисэн оджээ.

cristiano ronaldo birthday 36-н зурган илэрц

Мадейрагаас Лисбон, Лисбоноос Лондон, Лондонгоос Мадрид, Мадридаас Турин хүртэл, сэтгэлийн гүнээсээ дэлхий хүртэл… Гэхдээ бүхнээс илүү нь би чадах бүхнээ юу ч үлдээлгүй зориулсан, хэзээ ч ухарч унтралгүй үргэлжид өөрийн байж болох хамгийн шилдэг хувилбарыг толилуулах гэж хичээсэн. Оронд нь, та бүхэн намайг хайрлан биширч, хэзээд надтай хамт, нөхцөлгүй дэмжиж ирсэн . Тиймээс та нартаа талархаад баршгүй. Та наргүйгээр би хэзээ ч энэ бүхэнд хүрч чадахгүй байсан.

36 насны төрсөн өдөр, мэргэжлийн хөлбөмбөгчийн 20 жилийн ойгоо тэмдэглэх үедээ дахиад өөр нэг 20 жилийг та нартаа амлаж чадахгүйг минь өршөөгөөрэй. Гэсэн ч би тоглож байгаа энэ цаг хугацаандаа 100 хувиас дутууг хэзээ ч та нартаа өгөхгүй гэдгээ л амлаж чадна.

cristiano ronaldo  champions legaue-н зурган илэрц

Та бүхний бүх дэмжлэг, өнөөдрийн турш илгээсэн сайхан мессеж бүхэнд дахин баярлалаа. Энэ бүхэн надад маш үнэ цэнтэй бөгөөд та нар миний сэтгэлд маш онцгой байр суурийг эзэлдэг шүү” гэв.

+ There are no comments

Add yours