Хар тамхи, залилах, хүний амь хөнөөсөн гэмт хэргүүд өссөн байна

Шүүхээр шийдвэрлэгдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгт оролцогчдын тоо өнгөрсөн оноос 10-37 хувиар өсчээ. Тэр дундаа хүнийг амь насыг хөнөөх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, залилах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

2020 онд 714 залилах гэмт хэрэг шүүхээр шийдэгдэж түүнд 719 этгээд ял шийтгүүлсэн нь оролцогчдын тоо 2019 оноос 37,7 хувиар өсөв. Өнгөрсөн жилийн хугацаанд цахимаар залилах хэрэг эрс нэмэгдсэн гэж хууль хяналтын байгууллагаас мэдэгдэж байна. Учир нь хөл хорио тогтоож,иргэд гэртээ байж, ажил орлогогүй болсон нь амар хялбар аргаар мөнгө олохыг санал болгосон этгээдүүдийн золиос болох нь нэмэгдсэн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг ч жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг 2019 оноос 11-ээр нэмэгдсэн бол ял шийтгүүлэгчийн тоо 57-оор нэмэгдсэн нь 37 хувиар өсчээ.  

Хар тамхи, залилах, хүний амь хөнөөсөн гэмт хэргүүд өсчээ

+ There are no comments

Add yours