Шинэхэн дарга П.Батзоригийн “Бэндэгноров” компани өрхийн цахилгааныг 27 төгрөгөөр тооцож “шулдаг”

-Ашиг сонирхлын зөрчилтэй П.Батзоригийг албан тушаалд томилсон шалтгаанаар тайлбарлахыг Эрчим хүчний сайд Н.Тавихбэхээс шаардаж байна, Хан-Уулчууд-

Улсын хөгжлийг эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Хөгжлийн түүчээ болсон энэ салбарыг мэргэжлийн дипломтой  гээд хэн дуртай нь удирдах нь зөв шийдэл,  оновчтой томилгоо  эсэхийг хэлж мэдэхгүй юм. Тиймээс Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс шалгуур хангаагүй этгээдээр Эрчим хүчний салбарыг удирдуулах нь хэр оновчтой шийдвэр болохыг асуумаар байна.

 Эх сурвалжийн өгүүлснээр, эрчим хүчний салбарыг удирдах удирдлагын багт  төрийн албаны шалгуур хангаагүй, төрийн албаны тангараг өргөөгүй  нөхдүүд цөөнгүй томилогдож ирсэн байдаг. Тухайлбал, тус яамны Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газрын Цахилгааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Батзоригийг нэрлэх байна. Миний гарт буй Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал байна. Уг тушаалд, “Тус яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газрын Цахилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Дамдинпүрэвийн Батзоригийг 2020 оны аравдугаар сарын 07-ны өдрөөс  Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга албан тушаалд 2020 оны арванхоёрдугаар  сарын 31-ний өдөр хүртэл томилсугай”. Мөн өөр албан тушаалд томилогдож байгаатай холбогдуулан Д.Батзоригийн албан тушаалын цалинг Т3-13 Зэрэглэлийн III шатлал 1611500 төгрөгөөр тооцож бусад нэмэгдлийг хэвээр үлдээхийг Төрийн захиргааны удирдлагын газар Санхүүгийн хэлтэс /Б.Баясгалан/-т зөвшөөрсүгэй.  Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс/ Л.Нямдорж/-т үүрэг болгосугай. Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох” хэмээсэн байна.

Д.Батзоригийг Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 зүйлийн 9.6.9, Корона вируст халдвар цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн 2020 оны  есдүгээр сарын 2-ны өдрийн “Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай ” 94 дүгээр тогтоол , Эрчим хүчний сайдын 2020 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 175 дугаар тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны есдүгээр сарын 28-ны өдрийн “Эрчим хүчний яамны албан тушаалын орон тооны хязгаар, Орон тооны жагсаалт батлах тухай” Б/203 дугаар тушаал, Авлигатай тэмцэх газрын 2020 оны аравдугаар сарын …өдрийн ….тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг тус тус үндэслэн уг албан тушаалд томилсон байгаа.

Гэтэл үнэн хэрэгтээ Д.Батзориг нь төрийн албаны шалгалт өгөөгүйн дээр төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй,  эрчим хүчний салбарт   ажиллаад удаагүй, Улаанбаатар цахилгаан түгээхийн зургийн газрын даргаар дээрээс томилогдоод хэдхэн сарын дараа мөн л  танил талаараа мундагдуулан яаманд  газрын  даргаар  томилуулж ирсэн нь энэ гэдгийг энэ салбарынхан бүгд хэлж, харж байна.

Асуудал боломжгүйд хүрвэл түр тушаалаар хоног өдрийг өнгөрөөх сонирхол  өнөөдрийг хүртэл байгаа бололтой. Энэ нь хөндлөнгийн хүмүүст өрөвдөлтэй, жижиг зүйл мэт санагдаж байж болох ч өөр эрх ашиг яваад байгааг  яамныхан гадарлаж л байгаа байх даа.

 Нөгөөтэйгүүр,  эрчим хүчний салбарынхан түүний талаар “Д.Батзориг нь ашиг сонирхлын зөрчилтэй  нөхөр. Түүний хувийн компани болох “Бэндэгноров” ХХК нь Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх,  Хурд, Хүннү хорооллын өрхийн   эрчим хүч хэрэглэсний  төлбөрийг өөртөө төвлөрүүлж байгаад улсад тушаадаг гэж байгаа. Гэтэл улс өрхийн цахилгааны хэрэглээг квт тутамд есөн төгрөгөөр нийлүүлдэг байхад “Бэндэгноров” ХХК кВт-ийг нь 27 төгрөгөөр бодож иргэдийг “шулдаг” гэж байгаа.

  Энэ мэтчилэн   тоочих шалтаг олон байна.  Хар-Уулчууд ч хэл ам хийж байгаа ч асуудлыг шийдэж  чадахгүй байгаа гэнэ. Д.Батзориг дарга ч  албан тушаал ахихдаа компаниа өөрийн хамаатан ахынхаа хүүгийн нэр дээр шилжүүлсэн гэнэ. Мөн   Эрчим хүчний салбар өөрөө онцгой обект тул мэргэшсэн, ажлын олон жилийн туршлагатай тодруулбал, гэрлийн монтёроос станцын ерөнхий инженерийн хэмжээнд хүртлээ бүхий л шат дамжлагад ажилласан нэгэн бол хэн ч юу ч гэхгүй байсан.

Эрчим хүчний салбарын хэллэгээр, мань хүн 35 мВт -ын  хэмжээнд ажиллах трансформатор аж. Тэгвэл удирдлага хийгээд удирдлагын багт ажиллах мэргэшсэн боловсон хүчний тухайд 100 мВт ийн ачаалал ирлээ гэхэд өлхөн даагаад гарах хэмжээний трансформатор байх гэнэ.  Монгол Улс эдийн засгийн хямралыг давж гарахын тулд бүхий л боломж нөхцлийг эрэлхийлж байгаа. Тэр утгаар эрчим хүчний салбар эрсдэл үүрэн  эрчим хүчний хэрэглээг бүрэн дааж, стандарт хэмжээнээс хэд дахин давсан ачаалалтай ажиллаж байгааг  Монголын ард түмэн харж байгаа.  Ийм эгзэгтэй, эрсдэл дүүрэн цаг үед мэргэшсэн бус боловсон хүчин алдаатай шийдвэр гаргах аваас ямархан байдалд орохыг эрхэм сайд эрх биш болгоож байгаа биз ээ. Мэргэшсэн, мэргэжлийн багтай байх аваас энэ салбар түүртэх зүйлгүйгээр цар тахлыг давж гарна шүү дээ.

+ There are no comments

Add yours