Хөл хорио тогтоох эсэх саналаар 17 цагаас УОК хуралдана

Улсын онцгой комисс өнөөдөр 17:30 цагт Төрийн ордонд хуралдахаар боллоо.

Хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдэд тогтоох хөл хорионы хугацааг хэлэлцэнэ. Өчигдөр болсон УОК-ын хуралдаанаар хөл хорио тогтоох хугацааны талаарх санал нь нэгдээгүй тул өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд саналаа оруулаагүй юм.

Өнөөдрийн хуралдаанаар хөл хорио тогтоох саналаа нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд оруулах юм. Одоогийн байдлаар эрдэмтдийн зөвлөлөөс хоёрдугаар сарын 6-21-ний хооронд хөл хорио тогтоох нь зүйтэй гэсэн бол Нийслэлийн онцгой комисс энэ хугацааг 10-20-ны хооронд байх нь зүйтэй гэсэн саналыг гаргаад байгаа юм.

+ There are no comments

Add yours