А.Амбасэлмаа: Корона вируст халдвараар өвчилсөн хоёр хүн, өвчлөөд эдгэрсэн хоёр хүн буюу дөрвөн хүн эндсэн

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасалмаа цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Тэрээр “Арваннэгдүгээр сарын 11-нээс өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн халдварын улмаас дөрвөн хүн нас барсан. Хоёр хүн нь архаг хууч өвчтэй байсан ба халдвар аваад эдгэсний дараа нас барсан бөгөөд нөгөө хоёр тохиолдол нь корона вирусын халдвар аваад эмчлэгдэж байхдаа нас барсан. Ингээд корона вируст халдвараар өвчилсөн хоёр хүн, өвчлөөд эдгэрсэн хоёр хүн буюу дөрвөн хүн эндсэн.”

“Ажиглан тусгаарлах байранд халдвар гарссан тохиолдолд ойрын хавьтлуудыг тусгаарладаг. Сүүлийн гурван хоногт өдөртөө 35-37 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хавьтлуудын тоо нэмэгдэнэ. Сүүлийн долоо хоногт өвчилсөн хүмүүсийн ойрын хавьтлууд Тоёоко Инн зочид буудалд тусгаарлагдсан. Эдгээр тусгаарлагдаж байсан ойрын хавьтлын давтан шинжилгээнд корона вирусын халдвар илэрсэн тул 40 гаруй иргэдийг зөөвөрлөсөн.”

+ There are no comments

Add yours