Skip to contentӨчигдөр 39 жолооч согтуу жолоо барьж, 156 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Энэ сарын 27-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1222 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 988, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 96, гэмт хэргийн шинжтэй 55 мэдээлэл ирсэн байна.Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 39, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 92, хүний биед халдсан 52, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 72, эрүүлжүүлэх байранд хоносон 156, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 68 тохиолдол гарчээ.
+ There are no comments
Add yours