Монголын сайтын холбооноос мэдэгдэл гаргалаа

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо Эрэн сурвалжлах сэтгүүлчдийнхээ гаргасан уриалга, санал санаачлагыг дэмжиж, тулгамдсан асуудал ихтэй, шийдэл хүлээсэн, шийдвэр гаргалт нь гацсан газруудад мэргэжлийн сэтгүүлчдийн нэгдсэн сурвалжлага мэдээлэл бэлтгэх багийг хамтран ажиллах нөхцөл бололцоог хангахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа үүгээр мэдэгдэж байна.
Үүний хүрээнд Монгол Улсын эдиийн засгийн гол үүд хаалга болсон Өмнөговь аймаг, Цогтцэций, Ханбогд сум, Цагаан хад, Гашуун сухайт боомт, Оюутолгойд ажиллаж амьдарч байгаа 60 гаруй мянган иргэдийн эрх ашиг, тэдний бизнeс, өрхийн амьжиргааны эх үүсвэр болсон жолооч нарын өнөөгийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж сурвалжилж бодит байдлыг олон нийт, төр засгийн сонорт хүргэж гүүр болон ажиллах редакц, сэтгүүлчдээ дэмжиж ажиллахаа үүгээр мэдэгдэж холбооны нийт гишүүн сайтууд сэтгүүлчдээ идэвхтэй оролцохыг уриалж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО
2021 оны 01сарын 20 өдөр

+ There are no comments

Add yours