ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталуудаас 10 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталуудаас 10 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 17,646 хүний сорьцод шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд тусгаарлалтад байсан.

Ингэснээр дотоодод гарсан кластер өвчлөлийн тоо нийт 1,035 болоод байна. Түүнчлэн сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо нийт 1,536 болсоноос 995 хүн нь эдгэрсэн юм.

Өнөөдрийн байдлаар нийт 530 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Биеийн байдал нь маш хүнд хоёр хүн байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.