Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх төрлийн барааны худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар НМХГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хамтран мэдээлэл хийлээ.
Өнөөдөр үйл ажилланаа нь нээгдэж буй аж ахуйн нэгж:
- Цахилгаан бараа,
- Тавилга
- Гар утасны төвлөрсөн худалдаа,
- Түргэн үйлчилгээний цэг,
- Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.
Хэвлэлийн хурлын үеэр цаашид үе шаттайгаар нээх салбар, чиглэлүүдийн талаар мэдээлэв.
Тухайлбал,
- Бүх төрлийн хувцас,
- Гэр ахуйн бараа,
- Бөс бараа,
- Гоо сайхны бараа
- Тоглоомын худалдааны үйл ажиллагааг нээх талаар мэдээлэв.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн өдрүүдэд томоохон зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Нийт 26 зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийхэд нийт 56 зөрчил илэрлээ. Эдгээр зөрчлүүд дээр улсын байцаагчийн 20 заалт бүхий албан шаардлагыг таван газарт тавьж, хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
