Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвага нууцаар оруулахыг завджээ

 

Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын Постоор 29 ширхэг тарвагыг Улаанбаатар хотруу оруулахаар ачаан дотроо нууж явсныг Хөвсгөлийн Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлэн хөлдүү тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох ажиллагааг хийн ажиллаж байна.

image

Иргэн та хууль бусаар тарвага агнавал Монгол улсын “Зөрчлийн тухай хууль”-ийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300.000, аж, ахуй нэгжийг 3.000.000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200.000, эрийг 170.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулахыг анхаарна уу.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

+ There are no comments

Add yours