Баянголын 6-р хорооны зарим байрны хамгаалалтыг буулгажээ

Баянгол дүүргийн 6-р хорооны “Puma-12”, 43А, 65 дугаар байрны оршин суугчдаас Covid-19 илэрч, 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тус байруудыг цагдаагийн албан хаагчид бүрэн хамгаалалтад авсан билээ.

Өчигдөр үдээс хойш дээрх байруудын оршин суугчдаас гурван удаагийн PCR шинжилгээ авсан бөгөөд иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарч хамгаалалтыг буулгав. Тус байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт удахгүй хийгдэх юм.

+ There are no comments

Add yours