Баянзүрхийн ХҮТ дээр корона вирусын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Баянзүрхийн ХҮТ дээр корона вирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Хамгийн харамсалтай нь өчигдөр Улаанбаатар Цахилгаан Сүлжээ компанийн дарга Дагдан бүх салбарын дарга нараа дуудан хорио цээрийн үеийн дэглэм зөрчин хуралдаж, уг хуралдаан дээр Эрчим хүчний сайд, төрийн нарийн бичгийн дарга нар ирсэн аж. Жижиг өрөөнд оруулаа цугларч хийсэн уг уулзалтад Баянзүрхийн ХҮТ-ийн дарга ч мөн байсан бөгөөд эндээс харахад Улаанбаатар цахилгаан сүлжээний газар өчигдөр зохион байгуулагдсан уулзалтад оролцсон хүмүүс коронагийн хавьтагчид болсон байх магадлал өндөр байна.

+ There are no comments

Add yours