“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад коронавируст халдварын тохиолдол 10-аар нэмэгдлээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,479 боллоо.Үүнээс 909 хүн эдгэрээд байгаа бол 559 хүн эмчлэгдэж байна. УБ хотод бүртгэгдсэн голомтуудаас 3 голомт идэвхижилт өндөр байна. Аймгуудад бүртгэгдээгүй байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн-453
Хүндэвтэр-87
Хүнд-12
Маш хүнд-1 хүн байна” хэмээн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.
+ There are no comments
Add yours