Эрүүл мэндийн яам  короновирусын талаар цаг үеийн мэдээлэл өгч  байна. ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 16975 хүнд псиар шинжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн.  13 тохиолдол бол УБ хотод бүртгэгдсэн.  Энэ 13 тохиолдол  “Ачтан” эмнэлгийн голомттой холбоотой. Ачтан эмнэлгийн тусгаарлалтанд байсан нэг эмчээс илэрсэн. Баянгол дүүргийн 4 хорооны батлагдсан тохиолдлын хавьталын 3 гэр бүлийн 7 хүн байна. Хөрш нэг хүн. Баянзүрх дүүргийн 17 хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл хөрш, 4 хүнээс илэрсэн. Улаанбаатар хотод нийтдээ кластир өвчлөлийн голомт нь 643 болсон байна.  Бусад аймгаас халдвар бүртгэгдээгүй.  Улсын хэмжээнд  дотоодын халдвар 969 тохиолдол бүртгэгдсэн байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.