Сүүлийн долоо хоногт МИАТ компани есөн удаагийн карго нислэг үйлджээ

ОК-оос халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өглөө.

Гадаад улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 119 цэргийн алба хаагч энэ сарын 10-ны өдөр эх орондоо ирсэн. Энхийг сахиулагчдыг Бага баян энхийн төлөө цогцолборт тусгаарлаж байгаа.

Шуурхай штаб оршуулгын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч, зохицуулалтаар ханган ажиллаж байна. Сүүлийн 7 хоногт 52 иргэний өргөдөл гомдол ирсэн.

Мөн сүүлийн 7 хоногт МИАТ компани есөн удаагийн карго нислэг үйлдсэн. Үүнтэй холбогдуулаад Шуурхай штаб зохицуулалтаар хангаж, карго ачааг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллаж байгаа” гэдгийг хэллээ.

+ There are no comments

Add yours