Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байшингаа шатааж, амиа алджээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар байшингаа шатааж, амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт өчигдөр 23:40 цагийн үед гарчээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр аймгийн харьяат малчин Б нь согтуурсан үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа санаатайгаар шатааж, энэ үеэрээ амиа алдсан аж. Гал түймрийг орон нутгийн иргэд унтраажээ.

+ There are no comments

Add yours