2021 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 11-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 5-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч улам чангарч, салхитай, жавартай хүйтэн байна.

Хур тунадас: 05-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, 07, 09-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11метр, говь талын аймгуудын нутгаар секундэд 9-14 метр явган шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч нэмж чангарна. Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 34-39 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангийн талаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө суларч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

+ There are no comments

Add yours