Н.Алтанхуяг: Өчигдөр бүр нулимс гарлаа. Миний Монгол ийм зам руу явах ч гэж дээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Тэрбээр “Монгол Улсад хууль ном барьж ажиллах юм уу үгүй юм уу. Гайхаж байна. Өчигдөр найр наадам болж байна. Цар тахал нь хаачсан юм бэ. Ард түмэн өнөө маргаашаа яая гэж байхад, иргэдээсээ хандив цуглуулах юм. Хаанаас ийм хачин юм бодож олдог юм… Бид хаашаа явж байгаагаа ярилцах цаг болсон байна. Юмыг магтан дуулдаг, болохгүй байгаагаа нухчин дардаг, дуу хоолойг нь боомилдог нийгэм рүү явж байна. Монголд юу болоод байна вэ. Өчигдөр бүр нүдний нулимс гарлаа. Миний Монгол ийм зам руу явах ч гэж дээ. Соёлын яам гэж ийм яам байгуулах байсан юм бол шал дэмий дэмжсэн байна. Энэ яамыг өөр зорилгоор байгуулсан шүү дээ. Ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ байгаа байдлыг ойлгохгүй байгаа юм уу. Яаж ийм хачин юм хийж байна аа” хэмээн эгдүүцсэн юм.

+ There are no comments

Add yours