Я.Содбаатар: 21 аймгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа

Засгийн газраас ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрээ танилцуулж байна.

Өнөөдрийн хурлаар 30 орчим асуудал хэлэлцсэн билээ.

Шадар сайд Я.Содбаатар “Коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буйтай холбоотой гурван шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн байдлаар шилжсэн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл сунган шийдвэрлэсэн.

21 аймаг нь эрүүл, халдваргүй бүс болж байгаа. Иймд өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хэлбэрээр явах нь зүйтэй гэж үзлээ. Зургаан аймгийн есөн суманд халдвар бүртгэгдсэн. Эдгээрт шинээр халдвар илрээгүй хугацааг авч үзлээ. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд 29, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34 өдөр шинээр халдвар илрээгүй. Иймд аймгууд дотроо хэвийн горимд шилжих боломжтой байна” гэлээ.

+ There are no comments

Add yours