Мотоциклтой малаа хариулахаар явсан иргэн сураггүй болжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билэх баг буюу аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т Малчин П /40 настай, эрэгтэй/ өчигдөр 10:00 цагийн орчимд мотоциклтой малаа хариулахаар яваад сураггүй болжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 12.29-ний өдрийн 17:00 цагаас шөнийн 01.30 цагт хүртэл хайсан ч тухайн иргэн олдоогүй тул эрлийн ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг өглөөний 08:00 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

+ There are no comments

Add yours