Т.Мөнхсайхан: Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан 65 ажилчдад нийт арван сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Хувийн хэвшлийн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулахдаа шаардлагатай ковидын хамгаалах хувцас хэрэгслээ өөрсдөөсөө гаргаж зарцуулах ёстой. ЭМЯ-наас гаргасан 20 орчим тэрбум төгрөгний зарцуулалт бол ковидыг илрүүлэх шинжилгээний бодис, хамгаалах хувцас хэрэгсэлд зарцуулагдсан байгаа. Мөн эмч, эмнэлгийн ажилчдын цалин урамшуулал, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх санхүүжилтэнд зарцуулагдсан. Корона вирусын халдвартай нь тогтоогдсон хүмүүстэй харьцаж ажиллаж байгаа 275 хүнд таван сая төгрөгний урамшууллыг өгсөн. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан 65 ажилчдад таван сая төгрөг өгсөн. Нийтдээ халдвар авсан ажилчдадаа бүгдэд нь арван сая төгрөгний тэтгэлэг өгсөн гэсэн үг.

Тусгаарлах байранд, лабораторт, явж шинжилгээ авч байгаа 1800 хүнд 800,000 төгрөгийн тэтгэлэг өгсөн. Өнгөрсөн хугацаанд 14,000 эмнэлгийн ажилчдад 8,8 тэрбум төгрөгийн илүү цагийн цалинг бодож олгосон.”

 

+ There are no comments

Add yours