Францад шинэ төрлийн корона вирусын анхны тохиолдол бүртгэгджээ

Тархах чанар хамаагүй өндөр шинэ төрлийн корона вирус Англид бүртгэгдсэн бол Франц улсад мөн анхны тохиолдол илэрчээ. 12 сарын 19-нд Лондонгоос ирсэн Францын иргэнд шинэ төрлийн корона вирусын халдвар илэрсэн болохыг шинжилгээгээр баталжээ. Халдвар авсан иргэн тодорхой шинж тэмдэггүй, гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа гэж Францын эрүүл мэндийн яам мэдээллэжээ.

Одоогоор Япон, Недерланд, Австрали, Дани улсуудад вирусын шинэ төрлийн халдвар бүртгэгдсэн бөгөөд халдвартай иргэд дандаа Англиас эх орондоо ирсэн иргэд юм байна.

Шинэ төрлийн халдвар нь яг юу юм бэ?

  • Шинэ төрөл нь өмнөх вирусын бусад төрлийг түргэн хугацаанд халж, өөрчилж байна
  • Мутацид орж вирусын зарим нэг хэсэгт нөлөөлж байна
  • Лабораторийн туршилтаар зарим нэг мутац нь вирусын эс рүү халдвар тараах чадварыг өсгөсөн байна

Эднийг нэгтгээд үзвэл шинэ төрөл нь халдварыг илүү олон хүнд, хурдан хугацаанд тараах чадвартай. Гэхдээ шинэ төрлийн корона вирус нь өмнөх төрлүүдээс илүү аюултай гэсэн баталгаа байхгүй ч мөн одооны бэлэн болсон вакцинууд үйлчлэх эсэх нь бүрэн тодорхойгүй гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлажээ.

 

+ There are no comments

Add yours