Арванхоёрдугаар сарын 21-24-ний өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, есөн хүн гэмтжээ

Арванхоёрдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 815 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 662 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ сарын 24-ний 00:45 цагийн орчим Дундговь аймгийн Өлзийт сум 2-р багийн нутаг дэвсгэр шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэйн амь нас хохирсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –3
  • Мөргөлдөх хэлбэрээр-6
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 103 зөрчил ирлүүлсний 61 нийслэлд, 42 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 14 тохиолдолд бүртгэгдсэн байна.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлээс сэргийлж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

+ There are no comments

Add yours