Монголын улс төрийн “молиго очир”

Тэр улс төрчийн хувьд хүрч болох өндөрлөг бүхэнд очсон улс төрч гэмээр. Мөн унаж болох доод шатанд ч мөн очиж байсан. Өөрөөр хэлбэл тэр дээд, доод хоёр туйлын хязгаар бүхэнд хүрсэн улс төрч учир өнөөдөр түүнээс монголчууд юу ч хүлээхээ байсан харагддаг. Түүнийг анх гарч ирж байхад иргэдийн төлөө тэмцэгч гэж харж байсан учир ард түмэн хэмээх цөм бүтэн бүрхэж, хайрлаж, шүтэж, бас дэмжиж, хурайлж байсан…

Тэр Монгол Улс төрчдийн замналаар маргаашийн тухай монголчуудад “молиго үмхүүлсэн”.  Учир нь тэр улс төрд орохгүй, иргэдийнхээ төлөө Үйлдвэрчний эвлэлээ удирдаж, шударга бусын төлөө гудамжинд тэмцсээр байх болно гэж байв. Тэр хэлсэн үгээ даруй мартаж, улс төр рүү улайрч эхлэхдээ, айнаа л худлаа хэлсэн нь “гудамжинд биш дотор нь орж тэмцэхгүй бол болохгүй байна” хэмээсэн.

 Иргэд итгэсэн учир түүнийг УИХ-ын гишүүн болгож, тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч болно хэмээн зүтгэхэд бүхий чадлаараа дэмжсэн, үнэт саналаа өгч буй бүхнээрээ дэмжсэн… тэгээд нэг жил өнжөөж… харин эргээд сонгосон, УИХ-д… харин одоо иргэд дахиж итгэх эсэхийг өнөөдөр тааварлахад хэцүү юм. Тэр бол Сайнхүүгийн Ганбаатар.

Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургуулийг 1988 онд төгссөн тэрбээр 1989 МУИС-ийг Германы инженерийн хэлний бэлтгэл, 1991 онд Монгол улсын Политехникийн их сургуулийг Геологийн факультет, 1994 он Кемерево хотын Уул уурхайн их сургуулийг Геофизикийн инженер техникийн ухааны магистрт, 1998 онд Хамерсмит вест лондон коллежийг HND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан түүхтэй.

Харин 1997-2000 он Хаан банкинд дадлагын менежер, 2001-2002 он Тусгай активын газрын захирал, 2002-2003 он СЭЗДС-д багш, 2003-2004 он Удирдлагын академид багш, 2005-2006 он УИХ дахь нийгэм эдийн засгийн зөвлөх, 2005-2007 оны  дөрөвдүгээр сар хүртэл Эрс-Шинэчлэл хөдөлгөөний тэргүүн, 2006-2007 оны дөрөвдүгээр сар хүртэл Үндэсний Соёмбо хөдөлгөөний удирдагч, 2004 оноос Монголын лектор төвийн хүндэт ерөнхийлөгч, 2007 оноос Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-үүдийн холбооны болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч, 2009 онд Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

+ There are no comments

Add yours