30 саяын машиныг 130 саяар шахдаг ШАХАА хэнийх вэ? 

-103 төвийн дарга Т.Пүрэвдашаас асууя, уг төвд ажилд ороход эмч хоёр сая, сувилагч 1.5 сая, жолооч нэг сая төгрөгийн хахууль өгөх нь ариун явдал уу-

Яаралтай тусламжийн төвд нэг бүрийн үнэ 130 сая төгрөгөөр үнэлэгдсэн 60 машин граж таглан хэвтэж байгаа нь хэний шахаа вэ. Байнгын машин тэрэгний дутагдалтай, ачаалал ихтэй байдаг энэ төвийн даргаар Т.Пүрэвдаш гэдэг хүн ажилладаг байна. Олон жилийн турш монополь байдлаа тогтоосон энэ эрхэмийн талаарх сөрөг гомдол маш их. Удирдах албан тушаалтнуудаас эмч, сувилагч нар үзүүлдэг ажлын байрны бэлгийн дарамт маш их байдгаас гадна уг төвд ажилд ороход эмч хоёр сая, сувилагч 1.5 сая, жолооч нэг сая төгрөгийн хахууль өгдөг бичигдээгүй хууль үйлчилж байгаа нь ариун явдал уу???

Хамгийн харамсалтай нь энэхүү байдалд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамнаас ямар хяналт тавьж, арга хэмжээ авдагийг хэн ч мэдэхгүй бөгөөд Яаралтай түргэн тусламжийн төв Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хамаарагддаг, манайд хамаагүй гэдэг хариултыг Эрүүл мэндийн яам өгсөн бол Нийслэлийн эрүүл мэндийн газраас манайхаас илүү Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамааралтай байдаг. Худалдан авах ажиллагаанууд ч мөн шууд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамаарагдана, манайхаас санал өгөх төдий л хамааралтай ажилладаг гэсэн хариултыг өгсөн юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Түргэн тусламжийн төвд 2020 онд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн 60 машиныг нэг бүрийн үнэ 130 сая төгрөгийн өртөгтэйгээр нийлүүлэгдсэн гэнэ. Гэтэл энэ 60 машин өнөөдрийг хүртэл үйлчилгээнд гараагүй байгаа шалтгаан нь тодорхойгүй, гражны бөглөө болж байгаа шалтгааныг хэн ч мэдэхгүй гэнэ. Харин нэг  бүрийн үнэ 130 сая төгрөгөөр үнэлэгдэж ирсэн 60 машины 40 нь ямар ч тоноггүй, 20 нь тоноглогдсон машин байгаа аж.

Гэтэл эмнэлгийн зориулттай ийм машинууд тоноглогдоогүй нь 10-12 мянган ам. доллар, тоноглогдсон нь 10-69 мянган ам. долларын үнэтэйгээр дэлхийн зах зээлд зарагдаж байдаг юм байна. Эдгээрээс манай улсад нийлүүлэгдэн үйлчилгээнд явж байгаа нь 10-27 мянган ам. долларын үнэтэй байна. Гэтэл тоноглосон, тоноглоогүй хамаагүй бүгдийг нь 130 сая төгрөгөөр үнэлсэн энэ том “шахаа” өнөөдөр хэн гэгч даргын бизнес болохоор ийнхүү граж дүүргэж байгаа нь даанч тодорхойгүй нь харамсалтай.

Нэгэнт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын тухай дурдсан энэ үед тус төвийн удирдах албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгааг хэлэх нь зөв байх. 2019 оны 11 дүгээр сард Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тус төвийн дарга Т.Пүрэвдаш, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

Дээрх хүмүүс нийслэлийн Түргэн тусламжийн төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизикал Монголиа” гэх компанид ашиглуулах гэрээ байгуулсан байдаг. Улмаар гэрээний төлбөр болох их хэмжээний ам.долларыг дээрх компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан хүлээн авч, завшсан байж болзошгүй хэрэгт тэднийг шалгаж, харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байдаг.

Энэ талаар ойрын эх сурвалж, “Т.Пүрэвдаш, С.Ариунболд, Ц.Орхонсүрэн нарыг 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин хөрөнгө завшсан байж болзошгүй гэх хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол үйлдэн АТГ-т шилжүүлсэн” хэмээсэн.

 

+ There are no comments

Add yours