Лондонд халдвар хяналтаас гарч, баяр тэмдэглэх гэсэн иргэдийн эмх замбараагүй байдал үүсчээ

Их Британид Зул сарын баярын эмх замбараагүй байдал нүүрлэж хүмүүсийг дүүрэн хүнтэй галт тэргэнд суулгахгүй гэж цагдаа нар хориг тавьж, Лондонд яаралтай хөл хорио тогтоосноос болоод Европын улс орнууд Англиас аялагчдыг хүлээж авахааргүй болж гадаад аялал гэнэт зогсжээ.
Франц Ням гарагт Англиас 48 цагийн хугацаанд жуулчин хүлээж авахыг хориглосон бол ид дундаа явагдаж байгаа Европын холбооны улсуудын Брекситийн хэлэлцээрийн үед Герман улс мөн Британиас ирэх нислэгүүдийг бүгдийг нь цуцалжээ.
Эдгээр гэнэтийн шийдвэрүүдийн эргэн тойронд Ерөнхий сайд Борис Жонсон шинэ төрлийн корона вируст халдвар хяналтаас гарсан тул Зул сарын баярын үеэр гэр бүлэрээ цугларч баяр ёслол тэмдэглэхийг Ням гарагаас эхлэн хориглолоо. Тиймээс хөл хорионоос урьтаж хотоос гарах гэсэн иргэд нийгмээс зай барих дэглэмийг зөрчиж, галт тэрэгний буудлаар бөөгнөрөл үүсгэж, эмх замбараагүй байдал ихээхэн хүндрэл учруулж байна.

 

 

+ There are no comments

Add yours