Blackpink: Дэлхийн хамгийн алдартай охидын хамтлаг

Өмнөд Солонгосын 4 гишүүнтэй охидын хамтлаг 2016 онд ”Boombayah” дуугаа гаргаснаас хойш глобал супер оддын эгнээнд эрэмбэлэгддэг болсон билээ.

Яагаад тэднийг Blackpink гэдэг  вэ?

Өмнөд Солонгосын алдарт дадлагажигчийн системээр YG энтертайнментын дор бэлтгэгдэж дэбютээ хийхэд нь YG энтертайнмент хамтлагийн нэр нь гоо үзэсгэлэнгээс гадна хатуу чанга байдлыг илэрхийлэх учиртай хэмээн Blackpink гэж нэрлэжээ. “Blackpink нэрний утга нь ягаан өнгөний тухай нийтлэг ойлголттой зөрчилддөг. Ягаан өнгө ихэвчлэн хөөрхөн, сайхныг илэрхийлдэг бол Blackpink хөөрхөн байх нь бүх юм биш гэсэн санааг илэрхийлдэг. Мөн тэд зөвхөн гоо сайхан биш гайхалтай авьяас чадварыг цогцоор нь дамжуулна гэсэн утгатай” гэж YG энтертаймент мэдэгдэлдээ дурьдсан билээ.

BLACKPINK - 4TH ANNIVERSARY - YouTube

Blackpink бусад Кпоп хамтлагуудаас юугаараа ялгардаг вэ?

Дебютээ хийсэн 2016 онд хийж 2020 онд The Album анхны бүрэн хэмжээний цомгоо гаргаж, Blackpink нийтдээ 22 дуу гаргасан гэхээр тэд тоог биш чанарыг эрхэмлэдэг нь харагдах биз ээ. Хэдийгээр цөөхөн дуутай ч гэсэн тэдний бүжгийн дэглэлт, гялалзсан дүр төрх нь аль хэдийн Кпоп ертөнцөд цахиур хагалжээ. Blackpink- ийн амжилтын томоохон хэсэг нь тэд дуундаа биеэ даасан байдал, эмзэг мэдрэмтгийн чанар, англи солонгос дууны үгийг шингээдэг  бөгөөд мөн анзаарахгүй байхын аргагүй тайзны сүр жавхлан, өвөрмөц хувцаслалтын хэв маяг нь тэднийг бүгдээс онцгойруулдаг юм.

Жисү

Ким Жисү 25 настай, хамтлагийн нүүр царай, гоцлол вокалист, жүжигчин. Жисү Blackpink хамтлагт дэбютээ хийхээсээ өмнө хэд хэдэн клип, сурталчилгаанд тоглож байсан бөгөөд Snowdrop хэмээх шинэ олон ангит кинонд гол дүр бүтээхээр болжээ. Жисү хамтлагийн гишүүд дундаас ганцаараа гадаадад  төрж өсөөгүй, унаган англи хэлгүй гишүүн ч гэсэн Солонгос, Япон, Хятад хэлтэй.

Pink cake on Twitter: "181005 #JISOO #BLACKPINK… " | Blackpink jisoo,  Blackpink, Black pink

Жэнни

Ким Жэнни 6 жилийн турш Кпоп хамтлагт дебют хийхээр бэлтгэгдсэн нь бусад гишүүдтэй харьцуулахад хамгийн урт хугацаа юм. Жэнни Өмнөд Солонгост төрж, Нью Зеландад өссөн бөгөөд 2010 онд эх орондоо иржээ. Тэрээр унаган Англи хэлтэй, Японоор ярьдаг. Blackpink хамтлагаас ганцаараа соло дуу  гаргасан гишүүн хамтлагийн гол рэппер, дуучин юм.

?????? ???? on Twitter in 2020 | Kim jennie, Blackpink, Blackpink  jennie

Рүжэ

Пак Чэёон Нью Зеландад төрж, Австралид өсөж YG энтэртайнментын шалгаруулалтад тэнцсэн. Рүжэ Англи хэлтэй, Солонгост ирээд дебют хийхээр бэлтгэгдэж байхдаа Солонгос хэлээ сурчээ. Хамтлагийн гол вокалист, хаанаас ч танигдах өвөрмөц хоолойны өнгөтэй дуучин.

7-BLACKPINK-Rose-Airport-Outfit-blazer-to-Paris-26-January-2020

Лиза

Лализа Манобан рэп, бүжгийн авьяасаараа алдартай. Тайландад төрж өссөн Лиза Рүжэ шиг мөн 2011 онд Солонгос улсад ирээд Солонгос хэлээр ярьж сурсан. Лиза Хятад, Япон, Англиар ярьдаг.

lalisa manoban beni gülüşüyle yumuş yumuş yapıyooo ?

 

YG энтертайнмент 7 жилийн дараа анх удаа шинэ охидын хамтлаг гаргаж ирсэн нь Blackpink. Тэд дебютээ хийснээс хойш дэлхийн бүх л чартуудыг тэргүүлж, дуунууд нь тэрбум тэрбум хандалтуудыг авч, дэлхий даяар сая сая фэнүүдийг цуглуулсан дэлхийн хамгийн нөлөөтэй хамтлаг юм. Хамтлагийн бүх гишүүд инстаграм дээрээ 30-аас илүү сая дагагчтай, Геннэсийн таван дээд амжилтыг эзэмшдэг, дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж, Селена Гомез, Лэйди Гага, Карди Б зэрэг одуудтай хамтарсан уран бүтээл гаргасан байна.

BLACKPINK Shares Their Goals When Making “THE ALBUM,” Talks About Their  Relationship And Achievements, And More | Soompi

Мөн Америкийн хамгийн том хөгжмийн фэстивал болох Көүчэллад оролцсон анхны Кпоп охидын хамтлаг болсон сэтгэгдлээ Жэнни: “Бид Көүчэллад оролцох болсоноо сонсоход үнэхээр итгэмээргүй байсан. Тайзан дээр гараад үзэгчдээ анх харсан тэр мөчийг бид одоо ч мартдаггүй. Тэгэхэд л бид хүмүүс Blackpink-ийн хөгжмийг үнэхээр сонсож байгаа юм байна гэдэг мэдрэмж, маш их эрч хүч авч, фэнүүдийгээ мэдэрсэн. Бидэнд үнэхээр үнэ цэнтэй хором байсан тул үргэлж  санах болно” хэмээсэн юм. Түүнчлэн Blackpink саяхан хамгийн том стрийминг платформ болох Netflix дээр өөрсдийн Blackpink хамтлаг бий болсон түүх өнөөдрийн буй байгаагаа хуваалцсан “Light up the Sky” хэмээх баримтат киногоо цацсан юм.

BLACKPINK PH⁰⁸⁰² ?? on Twitter: "Blackpink's Coachella Performance Kill  this love ? https://t.co/thLWdhD5bD As if it's your last ?  https://t.co/DM0ZxdDI6y DDU-DU DDU-DU ?https://t.co/9Y0xrQSUCC #BLACKPINK  #KillThisLove @ygofficialblink #JENNIE ...

 

 

+ There are no comments

Add yours