Австралид хоёр долоо хоногийн дараа анхны дотоодын халдвар бүртгэгдлээ

Австрали улсад дотоодын корона вирусын халдвар 14 хоногийн дараа анх удаа бүртгэгдлээ. Австралийн хамгийн олон хүн амтай мужуудын нэг New South Wales-д нисэхийн ажилтны шинжилгээний хариу эерэг гарснаар мэргэжилтнүүд нислэгийн дараа нислэгийн багийн бүрэлдэхүүнийг тусгаарлах шаардлагатай гэж үзэж байна.

Мужийн эрүүл мэндийн сайд: “Олон улсын нислэгийн ажилчдыг нисэх буудал руу хүргэдэг ажилтан,  45 настай, эрэгтэйгээс халдвар илэрсэн. Гадаадаас ирж байгаа жуулчид албан журмаар 14 хоног тусгаарлагддаг шиг нисэх багийнхныг мөн тусгаарлах асуудал яригдаж байгаа хэмээсэн.”

Австрали улсад корона вирусын 28000 тохиолдол бүртгэгдэж, 908 хүн нас барсан бөгөөд 12 сарын 3-нд Сиднэйд зочид буудлын тусгаарлалтын ажилтнаас халдвар илэрснээс хойш дотоодод халдвар бүртгэгдээгүй байжээ.

 

 

+ There are no comments

Add yours