С.Баярцогтын хэргийн шийдвэрийг өнөөдөр танилцуулна

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр болсон Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал эхэлсэн. Анхан шатны шүүхээс С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүх буцаан нэгтгэх шийдвэрийг хоёр хоногийн өмнө гаргасан ч өчигдөр дахин тусгаарласан. Ингээд Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэргийг тусад нь 22.00 цаг хүртэл хэлэлцээд шүүх хурал завсарласан. Өнөөдөр шүүх шийдвэрээ танилцуулна.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн арван жил хорих ял, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон оноосон бол Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан билээ. Тэдний хэргийг шийдсэний дараа үргэлжлүүлэн Ерөнхий сайд С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг хэлэлцэх төлөвтэй байна.

+ There are no comments

Add yours