Өчигдөр 12 жолооч согтуу жолоо барьж, 116 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Өчигдөр буюу энэ сарын 3-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 815 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 356, хулгайтай холбоотой 13, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 47, гэмт хэргийн шинжтэй 48 мэдээлэл ирсэн байна.Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 12, гэмтсэн 24, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 58, хүний биед халдсан 28, эрүүлжүүлэх байранд хоносон 116, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 66 тохиолдол гарчээ.

image

+ There are no comments

Add yours