С.Баяр, С.Баярцогт нарын гомдлыг өнөөдөр цахимаар хэлэлцэнэ

Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт нарын 10 орчим хүний гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэнэ.

Оюу толгой төслийг үр ашиггүй гэрээ байгуулсан, Монгол Улсад хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа эдгээр хүмүүсийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн 7 дугаар сард болсон юм. Анхан шатны шүүхээс С.Баярт 5, С.Баярцогтод 10 жилийн ял оноогоод байгаа юм.

С.Баяр, С.Баярцогт нарыг хэрэг анхан шатны шүүхээс тусгаарлагдаад байсан бол давж заалдах шатны шүүх нэгтгэх нь зүйтэй гэж үзэн ийнхүү өнөөдөр хамтатган хэлэлцэхээр болж байна.

+ There are no comments

Add yours