Өчигдөр автомашин согтуу жолоодсон 15 тохиолдол гарчээ

Цагдаагийн байгууллагын 102 тоот дугаарт энэ сарын 29-нд 613 дуудлага мэдээлэл ирснээс зөрчлийн хэргийн шинжтэй 250, гэмт хэргийн шинжтэй 26 дуудлага мэдээлэл иржээ.

Зөрчлийн хэргийн дуудлагын 15 нь согтуугаар автомашин жолоодсон, 38 нь олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж танхайрсан, 28 нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 46 нь архидан согтуурсан зэрэг дуудлага ирүүлжээ.

Харин гэмт хэргийн шинжтэй дуудлагын 8 нь хүний эд зүйл хулгайлсан, 22 нь хүний биед халдсаны улмаас 10 хүн гэмтсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага ирсэн.

image

+ There are no comments

Add yours