Доллар 2850 төгрөгтэй тэнцэж байна

Цар тахалын үед анзаарагдахгүйгээр өсч байгаа нэг зүйл бол ам.долларын ханш. 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны байдлаар ам.долларын 2849.59 төгрөгтэй тэнцэж байна. Нийт барааныхаа бараг 80 хувийг импортоор авдаг манай улсын хувьд энэ нь бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд нөлөөлж, эдийн засгийн хямралд хүргэж болзошгүйг эдийн засагчид сануулж буй юм.

Арилжааны банкууд болон валют солих цэгүүдэд ам.долларын зарах ханш 2850-2858 төгрөгийн үнэтэй байна. Ер нь сүүлийн хэдэн сарын турш бүх төрлийн гадаад валют өссөөр байгаа бөгөөд ам.долларын өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6, юань 3.4, евро 5.8 хувиар тус тус нэмэгджээ.

+ There are no comments

Add yours