Бурхны хүү тэнгэрт оджээ

Аргентиний домог, суут хөлбөмбөгч Диего Марадона 60 насандаа зүрхний шигдээсээр нас барлаа. Тэрээр 11 сард тархины хагалгаанд ороод удаагүй, гэртээ тэнхэрч байжээ. Хөлбөмбөгийн ертөнц бүхлээрээ гашуудаж, домогт тамирчиндаа эмгэнэл илэрхийлж байна.

Пеле: “Би эрхэм найзаа, хөлбөмбөг домогоо алдав. Хэлэх юм их байгаа ч бурхан гэр бүлд нь хүч чадал өгнө гэж найдъя. Нэг өдөр, хамтдаа диваажинд хөлбөмбөг тоглох нь ээ.”

Месси: “Бүх Аргентин, болон хөлбөмбөгт туйлын гунигт өдөр тохиолоо. Тэр биднээс явсан ч, яг үнэндээ огт яваагүй, учир нь Диего бол үүрдийн мөнх. Түүнтэй хамт бүтээсэн сайхан дурсамж бүхнээ дурсаж, гэр бүл үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.”

Криштиану Роналду: “Өнөөдөр би найзыгаа, дэлхий хөлбөмбөгийн суутнаа үдэж байна. Бүх цаг үеийн шилдэг. Харьцуулахын аргагүй шидтэн. Тэр биднийг дэндүү эрт орхисон ч хязгааргүй өвөө үлдээж, нөхөж баршгүй орон зайгаа орхиод оджээ. Тайван нойрс доо, од оо”

Роналдиньо: “Миний найз, миний шүтээн, 10 дугаар минь, тоглолт, энгийн оройн хоол гээд хамт өнгөрөөсөн мөч бүхэндээ талархаж байна. Таньтай уулзаж, тавыг харьцах нь тав тоглосон тэр тоглолт надад асар их урам зориг өгч, миний амьдралын хамгийн гайхалтай орой байсан юм шүү. Би талбай дээр шүтээнүүдтэйгээ байсан. Амгалан нойрс доо, шүтээн минь. Өнө мөнх.”

Златан Ибрахимович: “Марадона үхээгүй, тэр үхэшгүй мөнх. Бурхан бүх цаг үеийн шилдэг тамирчинг дэлхийд өгсөн. Тэр бол үүрдийн, өнө мөнх.”

Францеско Тотти: “Та хөлбөмбөгийн түүхийг бичсэн. Баяртай Диего.”

Малдини: “Баяртай, агуу Диего. Чи хэзээд миний шүтээн байх болно. Амгалан нойрс доо, анд минь.”

+ There are no comments

Add yours