Хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг арванхоёрдугаар сарын 1-нээс нутаг буцаана

Улсын онцгой комиссын хурал өнөөдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцлээ. 9

Иргэдийг 2020 оны  арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаахаар боллоо.

Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд дэлгэрэнгүй танилцуулах, нутаг буцах иргэдээс PCR-ын шинжилгээг бөөгнөрөл үүсгэхгүй авах, шинжилгээний нэмэлт цэг байгуулах бэлтгэлээ бүрэн хангах асуудлыг хэлэлцсэн байна.

Иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч байх зорилгоор хөгжүүлсэн гурван аппликейшнийг нэгтгэн нэг болгож арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлэхээр болов.

Аппликейшн нэвтрүүлснээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд QR код уншуулан халдвар гарсан байршил, ойрын болон дам хавьталд өртсөн эсэх зэрэг мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм.

 

Эх сурвалж: ЗГХМХХ

+ There are no comments

Add yours