Согтуурсан үедээ бусдыг хутгалж, гэмтээжээ

Баянгол дүүргийн 8 дугаар хороонд согтуурсан үедээ маргалдсаны улмаас бусдыг хутгалж биед нь гэмтэл учруулсан хэрэг өчигдөр 14:00 цагийн орчимд гарав. Тодруулбал, тус дүүрэгт оршин суудаг 51 настай У гэгч эрэгтэй согтуурсан үедээ маргалдсаны улмаас 46 настай эрэгтэй Д-г хэвлийн тус газарт нь хутгалж, гэмтээсэн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

+ There are no comments

Add yours