“Бэст” мини маркет дэлгүүр цахимаар архи зарж байжээ

Цагдаагийн удирдах газраас БГД-4 хороо Голден парк хотхон 103-8 тоот “Бэст” мини маркет дэлгүүр нь хорио цээрийн дэглэм зөрчиж “Фэйсбүүк” хуудсаар хүргэлтээр архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн, 126 ширхэг, архи 108 ширхэг пиво зэргийг хураан авч шалгаж байна.

 

 

Зөрчлийн тухай хуулиас 5.13.2
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

+ There are no comments

Add yours